Арматурын хэмжээ, зэрэглэл, код

Арматурын стандартын кодыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Энэ удаад та бүхэнд хятад улсад үйлдвэрлэгдсан арматурын код, зэрэглэлийн талаар мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

Арматур (rebar) нь янз бүрийн зэрэглэл, техникийн үзүүлэлттэй байдаг. Мөн зэрэглэл нь улс орон бүрт өөр байдаг. Үүнээс гадна зэрэглэлийн хэрэглээ нь хамгийн бага суналтын бат бөх чанарыг илэрхийлдэг.

Зураг 1: Бугатын улсын үйлдвэрийн HRB400E арматур

Хятадын арматурын зэрэглэл нь Хятадын GB/T1499.2-2018 стандартын шаардлагад нийцдэг. Үйлдвэрлэлийн процессын дагуу бид халуун цувисан ган арматур /ган баар/ (H), хүйтэн цувисан ган арматур (C) байна. Халуун цувисан ган арматур нь энгийн дугуй арматур буюу катанги (HPB300) болон хээтэй /ripped/ арматур гэж хуваагддаг. Халуун цувисан /халуун төмрийн бэлдэцийг нарийн хэвээр шахаж оруулах аргыг хэлнэ/ хээтэй арматурны нийтлэг төрлүүд нь:
HRBF400, HRB400E, HRBF400E, HRB500, HRBF500, HRB500E, HRB600 юм. Үүнд:
“H” нь халуун цувисан /Hot rolled/
“R” нь хээтэй ган арматур /Ripped/
“P” нь энгийн дугуй катанги /Plain/
“B” нь Арматур /Bar/ гэсэн үгний товчлол юм. Үүнээс гадна
“F” гэдэг нь нарийн ширхэгтэй гэсэн үг
“E” нь газар хөдлөлтөнд тэсвэртэй уян хатан чанарыг илэрхийлдэг. Харин тоо нь хамгийн бага суналтын хүчийг илэрхийлнэ. Жишээлбэл, HRB400 нь халуун цувисан хавиргатай ган арматур бөгөөд түүний стандарт суналтын хамгийн бага хүч нь 400МПа юм. Доорх зэргүүдэд хятад стандарт хуваагддаг.
Зураг 2: Арматур хэмжих
Зураг 3: Катанги HPB300
✅HPB300 (Ⅰзэрэг) нь 6-12 мм диаметртэй энгийн ган арматур юм. Энэ нь ихэвчлэн хана зэрэг хийхэд ашиглагддаг. Монголчууд катанги гэж нэрлэдэг.
✅HRB335 (Ⅱзэрэг) нь 12-25 мм диаметртэй, хээтэй арматур юм. Энэ нь ихэвчлэн гүүр, далан, байшин гэх мэт том болон дунд оврын бетон цутгалт, дам нуруу, багана зэрэгт ашиглагддаг.
✅HRB400 (Ⅲзэрэг) нь HRB 335-тай төстэй боловч илүү бат бөх, арай үнэтэй байдаг. Энэ нь ихэвчлэн амины орон сууц гэх мэт тусгай барилгад ашиглагддаг. Жишээ нь: Түмэн төмөрт ХХК HRB400E буюу газар хөтлөлтөнд тэсвэртэй ган арматур худалдаалдаг.
✅HRB500 (IV зэрэг) нь 12 мм-ийн диаметртэй бөгөөд дээвэр, краны дам нуруу гэх мэт том хэмжээний урьдчилсан хүчдэлтэй барилгад өргөн хэрэглэгддэг.
Хятадын арматурын кодууд Хамгийн багадаа суналтын хүч (Мпа) Суналтын дээд хүч (Мпа) Нүүрстөрөгчийн агууламж
HRB400, HRBF400, HRB400E, HRBF400E 400 540 ≤0.25
HRB500, HRBF500, HRB500E, HRBF500E 500 630 ≤0.25
HRB600 600 730 ≤0.28

 

Нэрлэсэн диаметр (мм) Хөндлөн огтлолын талбай (мм²) Онолын жин (кг/м)
6 28.27 0.222
8 50.27 0.395
10 78.54 0.617
12 113.1 0.888
14 153.1 1.21
16 201.1 1.58
18 254.5 2.00
20 314.2 2.47
22 380.1 2.98
25 490.9 3.85
28 615.8 4.83
32 804.2 6.31
36 1018 7.99
40 1257 9.87
50 1964 15.42
Тайлбар: Жинг 7.85 кг/м³ нүүрстөрөгчийн гангийн нягтаар тооцно.
❓Та тохиромжтой арматурын хэмжээг хэрхэн сонгох вэ?
Та бетон цутгамал байшин, барилга барих гэж байгаа бол
1. Барилгын зураг төсөл хийгдсэн байх
2. Зурагт тусгагдсан арматурын төрлийн дагуу худалдан авах
3. Үйлдвэрлэгчийн сертификат шалгах
4. Худалдан авсан арматураасаа дээж авч сорил шинжилгээний лабораторт шинжлүүлэх (Хэрвээ сорил шинжилгээгээр тэнцэхгүй бол таны арматур чанарын шаардлага хангахгүй байна гэсэн үг. Иймд барилгынхаа талбай руу зөөхөөсөө өмнө шинжилгээгээ хийлгэх хэрэгтэй шүү)
Мөн улсын үйлдвэрийн чанар стандартын арматурыг сонгох хэрэгтэй юм. Түмэн төмөрт ХХК нь Бугатын улсын үйлдвэрийн арматур худалдаалдаг. Хятад улс дэлхийн хамгийн том төмөр үйлдвэрлэгч бөгөөд дэлхийд технологи чанараар тэргүүлэх улс хэдий нь болсон билээ.

Та манай Дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч 5 орон гэдэг нийтлэлтэй танилцаарай.

Хуваалцах:

Facebook
Twitter
Pinterest
LinkedIn
Таны сагс