Халуун цувисан ба хүйтэнээр цувисан ган хоёрын ялгаа

Та халуунаар цувисан, хүйтэнээр цувисан ган гэж сонсож байсан уу?

Халуунаар цувисан /Hot rolled/ болон хүйтэнээр цувисан /Cold rolled/ гангийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Энэ нийтлэлээр эдгээрийн давуу тал болон сул тал, хэрэглээний талаар авч үзэх болно.

Халуунаар цувисан ган

Халуунаар цувисан ган хийх, хэлбэржүүлэх, үйлдвэрлэхэд илүү хялбар байдаг. Учир нь ган төмрийг өндөр температурт үйлдвэрийн хэвэнд даралтаар гулсуулан хэвэнд оруулдагтай холбоотой. Доод тал нь 1000  градус целс / 1700° F/ хүртэл халаадаг бөгөөд тодорхой хэлбэрт ортол үйлдвэрийн дамжлага даралтаар цувуулан /цуваагаар өнхрүүлэх/. Бүх процесс өндөр температурт явагддаг бөгөөд дууссаны дараа тасалгааны температурт хөргөх процесс явагддаг. Хөргөх явцад ган төмөр агшдаг тул эцсийн хэмжээ хэлбэрт бага зэргийн алдаа гарах магадлалтай байдаг.

Маш нарийн хэлбэр, хэмжээ чухал биш тохиолдолд Халуунаар цувисан ганг ихэвлэн ашигладаг. Монголд ихэвчлэн Халуунаар цувисан ганг хэрэглээнд түлхүү ашигладаг.

 

Давуу тал:

            • Үйлдвэрлэхэд илүү хялбар: Процесс нь халаагаад, гулсуулаад, хөргөөд дуусдаг
            • хүйтэнээр цувисан ганаас илүү хямд байдаг
            • Ашиглахад илүү хялбар бөгөөд нугалах, хэлбэрт оруулах, гагнах гэх мэт…
            • Халуунаар цувисан ганийг тасалгааны температурт хөргөх боломжтой бөгөөд хатууруулах процесс гэж байдаггүй
            • Халуунаар цувисан ганы түгээмэл хэлбэрүүд нь Двухтавр, А Двухтавр, Квадрат, Труба, Швеллер, Лист гэх мэт хэлбэрүүд байда

 

Сул тал:

  • Халах болох хөргөх процессоос үүссэн хэмжээ болон булан ирмэгийн бага зэргийн алдаа гардаг
  • Гадаргуу талаараа барзгар болдог бөгөөд будаг хийхээс өмнө арилгах тэгшлэх шаардлагатай болдог
  • Бага зэрэг хэлбэрийн гажуудал байдаг

Хэрэглээ:

  • Барилга, байгууламжийн бүх л төрлийн бүтээц

  • Бүх төрлийн шугам, хоолой, труба

  • Автомашиын үндсэн гол, араам

  • Хашаа, хаалга, төрөлийн бүрийн тавиур, бүтээц хийцлэлүүд

  • Төмөр замууд

  • Галт тэрэгний эд ангиуд

Шинж чанар Хүйтэнээр цувисан ган Халуунаар цувисан ган
Суналтын дээд хэмжээ 85,000 п/инч2 (585 Mpa) 67,000 п/инч2 (460 Mpa)
Суналтын доод хэмжээ 70,000 п/инч2 (480 Mpa) 45,000 п/инч2 (310 MPa)
Суналт in 2” 28 36
Бринеллийн хатуулаг 167 137
Талбайн бууралт 55 58

Хүйтэнээр цувисан ган

Халуунаар цувисан ганг халааж хөргөдөг бол хүйтэнээр цувисан ганг халааж хөргөсний дараа ахин хэвэнд өнхрүүлэх процесс явагддаг. Хүйтэнээр цувисан ганг тасалгааны температурт ахин өнхөрүүлэх замаар хүссэн хэлбэртээ оруулдаг.

Rolled буюу өнхрүүлэх гэх нэр томьёонд эргүүлэх, нугалах, өнгөлөх зэрэг олон төрлийн үйл явцыг ерөнхийд нь хэлдэг бөгөөд Халуунаар цувисан ганг илүү боловсронгүй бүтээгдэхүүн болгох юм. Ерөнхийдөө хүйтэнээр цувисан ган нь 2 булний хооронд шахагдсан Листүүдийг хэлдэг. Халуунаар цувисан ганг бодвол хүйтэнээр цувисан ган нь арай бага төрөл үйлдвэрлэгддэг. Бэлэн болсон листийг ахин өнхрүүлэх замаар круг, хэлбэртэй нугалаж Си төмөр, угольник, труба квадрат зэрэг бүтээгдэхүүнүүдийг хийдэг. Монголд харьцангүй хэрэглээ бага байдаг нь нарийн эд анги үйлдвэрлэл бага байдагтай холбоотой.

Давуу тал:

  • Зөв хэлбэр /Тэгш, шулуун/
  • Өргөн хэмжээний гадаргуу өнгөлгөө
  • Гөлгөр, гялалзсан гадаргуутай листүүд байдаг
  • Круг болон квадрат хэлбэрийн ирмэг булангууд маш тод алдаагүй байдаг
  • Труба нь илүү жигд шулуун алдаагүй гэх мэт

 

Сул тал:

  • Арай илүү үнэтэй байдаг
  • Хүйтэнээр цувисан ган цөөхөн төрөлтэй байдаг. / Лист буюу түүгээр нугалаж, эргүүлж хийсэн бүтээгдэхүүнүүд/
  • Нэмэлт даралтаар гулсуулах үйл явц нь дотоод даралтыг бий болгодог бөгөөд үүнийг арилгахгүй зүсэлт, гагнуур хийх үед эвдрэл гэмтэл гарч болзошгүй

Хэрэглээ:

  • Автомашин үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг бөгөөд хүйтэнээр цувисан ганг илүү их ашигладаг. Өнгөлөг хатуулагтай тул автомашины эд ангид маш тохиромжтойгоос гадна цахилгаан мотор, автомашины бусад эд анги, түлшний сав гэх мэт өргөн ашигладаг

  • Цахилгаан хэрэгсэлийн гол түүхий эд болдог. Гөлгөр, бат бөх гадаргуутай учир угаалгын машин хөргөгч, цахилгаан сэнс, богино долгионы зуух, оффисын шүүгээ гэх мэт эдэлгээ удаантай, өнгө үзэмжтэй харагддаг.

  • Нарийн багажууд, галт зэвсгийн эд анги, гэрэлтүүлэг болон сантехникийн эд ангиуд, баглаа боодолын материал, тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл гэх мэт

  • Металл өндөр чанартай тавилга, ширээ, сандал, яндангийн хоолой, багажны хайрцаг гэх мэт

  • Бүтээцийн эд ангид илүү хатуулаг, чанартай, эдэлгээ удаан хийцэд

  • Металл сав, хайруулын таваг, гал тогооны хэрэгсэлүүд гэх мэт

Хуваалцах:

Facebook
Twitter
Pinterest
LinkedIn
Таны сагс