Хүний нөөц

Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй
хамт олноороо үргэлж бахархдаг.

Манай хамт олон

Манай байгууллагын үнэт зүйл болсон ажилтан тус бүрийг ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, өрсөлдөхүйц цалин эрх тэгш урамшуулал олгож, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг чадварыг нь дээшлүүлж тасралтгүй суралцах боломж нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг.

Та ТҮМЭН ТӨМӨРТ ХХК--д ажилласнаар

Ая тухтай, аюулгүй ажлын орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, мэргэшсэн хамт олонтой ажиллах боломж.

Бид Голомт банктай хамтран ажилладаг бөгөөд ажиллагсдаа Голомт банкны орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгодог.

Мөн ажиллагсдынхаа санхүүгийн хэрэгцээг шуурхай шийдэхэд зориулж банкнаас цалингийн зээлийг авахад тусалдаг.

Нийт ажиллагсдаа өглөөний цай болон үдийн нэг, хоёр-р хоолтой

Нийт ажиллагсдаа чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бие бялдаржуулах танхимтай

Компанид 5-аас доошгүй жил ажилласан ажилтнууд ээлжийн амралтын хугацаанд рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд 30%-ийн хөнгөлөлтийг эдлүүлдэг.

Компанийн хэмжээнд жил бүр ажилтнуудынхаа амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлийг нь үнэлж, өндөр гүйцэтгэлтэй, манлайлагч ажилтнуудаа шалгаруулан “ Аялах эрхийн бичиг”-ээр, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулдаг.

Гурван компанийн хэмжээнд нийт ажиллагсдынхаа урам зоригийг сэргээх зорилгоор жил бүр спортын тэмцээн уралдаан зохион байгуулж компанийн шилдэг тамирчдаа алдаршуулдаг.

Нийт ажиллагсдынхаа бүтэн жилийн алжаалыг тайлж Хамт олны зуны зугаалгыг зохион байгуулдаг

Shopping cart