Арматур гэж юу вэ?
Хүмүүс арматурын төмөр гэхээр иржгэр гадаргуутай урт нарийн төмөр санаанд орж ирдэг. Гэхдээ яг юу болох тухай, хэрхэн бүтээгдсэн, хэрхэн ашигладаг талаар сайн мэддэггүй. Энэ нийтлэлээр арматурын талаар танилцуулах юм.
Зураг 1: Бэлэн арматур
Арматур гэж юу вэ?
Арматур /rebar/, “арматуран саваа төмөр” /reforcing bar/ эсвэл “бэхжүүлсэн ган саваа төмөр” /reforcement bar/ гэсэн үгийн товчлол юм. Бетон нь шахалт, даралтанд маш сайн тэсвэртэй боловч суналтанд маш тэсвэргүй. Иймээс арматур нь бетоны сул талыг бэхжүүлэхэд ашигладаг металл саваа бэлдэц бөгөөд үүний үр дүнд бетоныг суналт, гулзайлт, мушгирах, зүсэлтын ачааллыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Арматур нь ихэвчлэн бетон цутгалтын дотор оршдог тул ил харагдахгүй. Арматур нь ихэвчлэн гөлгөр биш, бетон цутгалт дотор гулсахаас сэргийлж хээтэй арзгар байдаг.
Тэгэхээр таны байшин барилгын суурь, багана дам нуруу хучилт гэх мэт хийцүүдэд арматурын төмөр хэрэглэгдэнэ. Урт нь ерөнхийдөө 12м байдаг. Ангилахдаа хөндлөн огтлолын диаметрээр нь ангилна. Үүний дараагаар мөн суналтын бат бэхээр нь ангилна.
Зураг 2: Арматур үйлдвэрлэх үеийн процесс
Арматурыг яаж хийдэг вэ?
Арматурыг гангаар хийдэг учир бетонтой харьцуулахад маш сайн суналтын шинж чанартай байдаг. Ихэвчлэн дахин боловсруулсан буюу хуучин машин, цахилгаан хэрэгсэл, машин механизмын гангаар хийгддэг бөгөөд цахилгаан нуман зууханд хайлуулж, бэлдэц хэлбэрээр хөргөж хадгалдаг. Бэлдэцийг арматур хийхэд ашиглахад бэлэн болмогц тэдгээрийг өндөр температурт (хайлах температураас доогуур) халааж, хэд хэдэн шахдаг багажаар бэхжүүлж өгдөг. Шахах багажийн янз бүрийн үе шатууд нь хүссэн арматурын диаметртэй болтол нь ган бэлдэцийг диаметрийг жижиг болгон хэмжээ хэмжээгээр нь багасгадаг. Энэ шахах үед үүссэн хэв нь бетон дотор гулсахаас сэргийлэхэд шаардлагатай хээг бий болгодог. Дараа нь арматурыг янз бүрийн хэмжээгээр зүснэ. Ихэнхдээ 12 метрээр зүссэн байдаг.
Зураг 3: Арматурын хэрэглээ
Арматур хэрхэн ажилладаг вэ?
Ган арматурын суналтын бат бэх нь бетоны шахалтын бат бэхийг нөхөж, хоёр төрлийн бат бэхийг хослуулсан бүтцийг бий болгодог. Энэ нь хугарлын эрсдлийг бууруулж, бүтэц нь бетоны бүтцэд гэмтэл учруулж болзошгүй хөдөлгөөн, хүчийг илүү сайн тэсвэрлэх боломжийг олгодог.
Арматурыг ихэвчлэн тор хэлбэрээр тавьдаг. Бие биендээ параллель ба перпендикуляр байрлуулж, тал бүрээс шахах болон суналтын хүчийг тэсвэрлэх чадвартай болгодог. Арматурын гадна талын хээ нь бетоноос гулсахгүй байхыг бэхжүүлдэг бөгөө заримдаа арматурыг бетонтой бэхлэхийн тулд төгсгөлд нь нугалж өгдөг.
Арматурыг хаана ашигладаг вэ?
Арматурыг ихэнхдээ бетон цутгалданд ашигладаг. Нийтлэг жишээнүүд:
Зураг 4: Өргөн зам
Зураг 5: Өндөр барилга байгуулалж
Зураг 6: Гүүрнүүд
Зураг 7: Том барилгын суурь