Төмөр хийцийн үйлдвэрлэл, үйлчилгээ
Манай компаний үйлдвэр нь Барилга, Уул уурхайн үйлдвэрлэлийн салбар дахь бүх төрлийн ган каркас, төмөр хийцийг, инженеринг, зураг төсөл, технологийн чанарын хяналтын тайлантайгаар баталгаа өгөн гүйцэтгэж байна.
Бид төмөр хийц, металл хийцийн боловсруулалт, суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмж сэргээн засварлах шинээр хийх, тоноглох, машин механизмын эд анги сэргээн засварлана.
Төмөр хийцийн ажил нь аль ч салбарын бүтээн байгуулалт бөгөөд, энгийн жижиг хийцээс их бүтээн байгуулалтын ажил хүртэл инженерийн оновчтой цогц шийдэл, чанарыг эрхэмлэсэн үйлчилгээг захиалагч танд хүргэж байна.