Цайрджуулах /Galvanizing/ нь төмрийн зэврэлтээс хамгаалах зорилгоор ган төмрийг цайраар бүрэх үйлдвэрлэлийн процесс юм. Монголчууд заримдаа цагаан төмөр ч гэж ярьдаг. Цайржуулах нь хэд хэдэн төрлийн процессууд байдаг боловч хамгийн түгээмэл ашигладаг нь халуунаас цайрдах юм.
Анх МЭ 78 онд zinc буюу цайрыг барилгын салбарт ашиглаж эхэлжээ. Орчин үеийн цайр 1742 онд Францын химич П.Ж.Малуин хааны ШУА-д төмрийг хайлсан цайраар бүрэх хэд хэдэн туршилтыг танилцуулж байснаас эхлэлтэй.
Цайрдсан ган нь удаан эдэлгээтэй, бат бөх, хэлбэрт орох чадвартай, төмрийн гадна талыг зэврэлтээс хамаалдаг тул хамгийн түгээмэл ашигладаг төрөл юм. Цайр нь идэмхий элемент буюу шингэн бодисоос хамгаалж үндсэн металыг хамгаалдаг бөгөөд удаан эдэлгээтэй, бат бөх чанартай ган бүтээгдэхүүнийг бий болгодог.
Энэхүү давуу тал нь хөдөө аж ахуй, нарны эрчим хүч, автомашин, барилга гэх мэт төрөл бүрийн төсөл, үйлдвэрлэлд ашиглах боломжтой болгодог.
Цайрдсан төмөр үйлдвэрлэх процесс
- Ганыг тосгүйжүүлэх уусмалд цэвэрлэнэ
- Ганыг цэвэрлэсний дараа шингэрүүлсэн халуун хүхрийн хүчилтэй саванд хийж даршилна.
- Дараа нь ганг усан уусмалд (ихэвчлэн цайр-аммонийн хлорид) холино.
- Үүний дараа ганг хайлсан цайрын саванд дүрэх замаар цайрдана
- Дараа нь гангийн жигд гадаргуу болон бүрэн бүрсэн эсэхийг шалгана
Цайрдсан гангийн давуу талууд
-
Цайрдсан ган удаан эдэлгээтэй байдаг
Цайрдсан ган нь зах зээл дээр хамгийн түгээмэл зэврэлтээс хамгаалах хэлбэрүүдийн нэг юм.
Дунджаар 85 микрон зузаантай буюу А4 цаасны хуудастай ижил зузаантай бүрэх нь ган бүтцийг 100 жил хамгаалах чадварыг өгдөг.
Халуун цайрдахын нэг давуу тал нь 6 мм-ээс зузаан цэвэр ганг хайлсан цайрлуу хийхэд хамгийн багадаа 85 микрон бүрхүүл үүсэх юм. Энэ нь зэврэлтэнт тэсвэр хангалттай стандарт болж байдаг.
2. Цайрдсан ган илүү тогтвортой, аюулгүй
Цайрдсан ганы урт удаан эдэлгээ нь эрчим хүчний салбар болон байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлдэгээрээ давуу талтай.
Хар төмөрийг олон удаа будах нь эдийн засгийн болон байгаль орчны хувьд зардал өндөр байдаг. Иймээс бага зэрэг илүү зардлаар илүү их хэмнэлтийг бий болгож чадах юм. Зэврэлтээс үүдэх эдийн засгийн зардлыг бууруулах хамгийн оновчтой арга бол цайрдсан ган юм.
3. Цайрдсан ган нь зардал багатай
Ган төмөр хийцлэлийг зэврэлтээс хамгаалах өртөг нь хамгаалалтын анхны зардал ба ашиглалтын хугацаа гэсэн 2 чухал элементийг хазгалзан үзэх хэрэгтэй.
Халуун цайрдсан ган нь илүү үнэтэй бөгөөд нэмэлт үйлдвэрийн цайрдах үе шатнаас хамааралтай. Гэхдээ будагны үнэ жил ирэх тусам өсч цайрын үнэ харьцангүй тогтвортой байдаг.
4. Цайрдсан ган туршилтаар нотлогдсон
Цайрдах үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд жижиг, том бүхий л бүтээцэд өргөнөөр ашиглаж найдвартай гэдгээ нотлож байна. Олон жилийн туршид илүү туршлагажиж илүү нарийн, найдвартай үйлдвэрлэл бий болсон.
5. Цайрдсан ган төмөр илүү найдвартай
Цайрдсан ган нь зэврэлтээс хамгаалах хамгийн найдвартай хэлбэр болох хэд хэдэн шалтгаан байдаг. Нэгдүгээрт байгалын металлургийн урвалын хувьд тодорхой халуун цайрлуу ган оруулах процесс юм. Будагнаас ялгаатай нь металлургийн холбоо нь гангийхаа нэгэн хэсэг болдгоороо онцлогтой, химийн болон механик болбоо биш юм.
Байгалийн урвалын хувьд цайрдах нь автоматаар явагддаг бөгөөд гараар түрхэхэд найддаггүй, эсвэл хөргөх, нэмэлт давхарыг дахин хэрэглэх шаардлагүй байдаг. Үүний үр дүнд цайрдсан бүрээс нь ганг эхнээсээ маш сайн хамгаалж өгдөг.
Цайрдсан металлыг хаа сайгүй ашигладаг!
Машин, олон унадаг дугуйн биеийг цайрдсан металлаар хийдэг. Зарим ундны усны хоолойг цайрдсан гангаар хийсэн хэвээр байна. Хүйтэн цувисан металл лист нь ихэвчлэн цайрдсан байдаг. Бүх төрлийн боолт, багаж хэрэгсэл, утсыг цайрддаг, учир нь энэ нь хямд төсөр процесс бөгөөд металлын ашиглалтын хугацааг уртасгахад тусалдаг!
Ялангуяа цайрдсан ган нь орчин үеийн “төмөр хүрээ” барилгад ихэвчлэн ашиглагддаг. Гадна пасадын бүтээц, гадна ашигллагддаг зүйлсэд цайрдсан ган хамгийн сайн сонголт болж өгдөг. Цайрдсан ган нь тагт, шат, шатны бариул, явган хүний зам гэх мэт бүтцийг бий болгоход ашиглагддаг. Хэрэв таны төсөл дууссаны дараа гадаа амьдрах бол цайрдсан металл нь хамгийн тохиромжтой сонголт юм. Хашаа, дээвэр, гадаа алхах зам зэрэг нь цайрдсан металлын хувьд маш сайн сонголт юм!