Монгол улсын хүн амын цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хэвийн байлгах нь нэн чухал бөгөөд үүнд цусны донорууд хамгийн чухал үүрэг оролцоотой байдаг. Тиймээс нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч манай хамт олон хүмүүнлэгийн үйлсийг дэмжин сайн дураараа цусаа өгч олон хүнд амьдрал бэлэглэлээ.
Цусны донор болохын тулд 17-60 насны 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангуй эрүүл бол донор байж болно. Эрэгтэйчүүд 2 сар тутам, эмэгтэйчүүд 3 сар тутам өгч болох юм байна. Насанд хүрсэн хүнд дунджаар 4-5 литр цус байдаг. Эрүүл хүн нэг удаад 200-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм. Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэдэг байна.
Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байлгах эрхэм хүндтэй үйлсэд хувь нэмрээ оруулсан залуусдаа ажилд нь амжилт хүсье.