Алсын хараа

Бид салбарын хөгжлийн түүчээлэгч байна

Эрхэм зорилго

Чанартай ган, чадварлаг хийц

Бодлого

Хамт олны хүсэл эрмэлзлэлийг дэмжин, бүтээмжийг дээшлүүлж, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж үр өгөөжийг бие болгоно



Манай компани нь 1999 онд “Дөрөөт” нэртэйгээр төмрийн худалдааг 10 гаруй ажилчдын бүрэлдхүүнтэйгээр эхэлсэн бөгөөд 2007 оноос “Түмэн төмөрт” ХХК болж өргөжсөн түүхтэй юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах, компанийн бизнессийн хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж ажиллаж байна.

Үйл ажиллагааны хувьд төмөр бэлдэц болон төмөр хийцийн гадаад, дотоод худалдааг голлон эрхэлдэг өдгөө 80 гаруй ажилчидтай салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Мөн манай хамт олон 2014 оноос өөрийн охин компани болох Буянт тэнгис ХХК, “Түмэн тэнгис”ХХК-г байгуулан төмрийн худалдаа, төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

“Түмэн төмөрт” ХХК-ийн ололт амжилт бүр манай ажиллагсадын сэтгэл, зүтгэл болон харилцагч хамтран ажиллагч, хувь хүн, албан байгуулулагуд, түншүүд, худалдан авагчдийн итгэл, тогтвортой хамтын ажиллагааны үр дүн билээ.

Мөн шинээр бидэнтэй хамтран ажиллах, ажил хэрэгч харилцаа үүсгэх, түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй хүмүүсийг талархан хүлээн авахад манай байгууллага хэзээд бэлэн байна.

Манай компани нь уул уурхайн болон барилгын салбарын үйл ажиллагаа явуулдаг компаниудын бэлтгэн нийлүүлэгчээр хамтран ажиллаж төмрийг хэлбэржүүлэх, нугалах, хуйлах, өрөмдөх, хайчлах, CNC плазма, будах зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна төмрөөр хийх бүх төрлийн хийцийг чанарын өндөр түвшинд хурдан найдвартай хийж гүйцэтгэж байна.

ЧАНАРТАЙ ГАН ЧАДВАРЛАГ ХИИЦ

Бид салбарын хөгжлийн түүчээлэгч байна